Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.21 09:12
700
А.Сувдаа: ХУД-ийн эмнэлэг 3 тэрбум төгрөгийн өр, төлбөртэй ажиллаж байна

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд үүсээд буй асуудлаар ХУЭМТ-ийн дарга А.Сувдаатай ярилцлаа. 

Таныг ХУЭМТ-ийн даргаар хэн томилсон бэ? 

Би 2024 оны дөрөвдүгээр сард ажлаа хүлээж авсан. Ер нь бол их хэмжээний эм, эмнэлгийн хэрэгслийн өр төлбөртэй байсан. Үйл ажиллагааны хувьд ч тэр асуудал их байсан. 2023 онд эм, эмнэлгийн хэрэгслийн эрх нь 5 тэрбум байсан. 

2024 оны эм, эмнэлгийн хэрэгсэл гэж байгаа шүү дээ. 2 дахин бага буюу 2,5 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн эрх байсан. Ажлаа аваад 6 сар болж байна. Эмнэлгийн үйлчилгээг тасалдуулахгүйн тулд тодорхой хэмжээний өр зээлүүдийг хийгээд эмнэлгийн үйлчилгээгээ таслахгүйгээр үргэлжлээд явж байна. 

Та ажлаа аваад сарын дотор ажилчдынхаа цалинг 22-44 хувиар нэмсэн гэдгээ мэдэгдсэн. Тийм боломж байсан юм уу? 

Тухайн үед ЗГ-ын 128-р тогтоол гарсан. Хуулийн дагуу үндсэн цалингийн доод жишгээ нэмсэн. Нөгөөтэйгүүр хүний нөөцийн дутагдалтай байдлыг харж үзсэн. Байгаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг дэмжихийн тулд л цалин, урамшууллаа нэмсэн. 

Ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг яаж төлөх вэ? 

НДШ намайг ажлаа авахад 6 сар хүртэл төлсөн байсан. Тэгээд 7,8,9 сарууд нь төлөгдөөгүй байсан. Ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, төсвийн таналтын асуудлыг ярьсны нэг хоногийн дараа даатгалаас манай эмнэлэг рүү 600 орчим сая төгрөгийн гүйлгээ орж ирсэн. Улмаар 2 сарын  НДШ-ээ төлсөн. Энэ бол ганцхан манай байгууллагад үүсээд байгаа асуудал биш. 

Танай эмнэлгийн бээлийний жилийн хэрэгцээ хэдэн төгрөг болдог вэ? Жилд 800 сая төгрөгийн бээлий авах нь байж болох уу? 

1 болон 2-р эмнэлгүүд жилдээ 200 мянга орчим бээлий хэрэглэдэг. Манай эмнэлэгт 2023 оны туршид 1,4 сая төгрөгийн бээлий хэрэглэсэн гэдэг зарлага гарсан байдаг. Энэ бол харамсалтай болон хардах үндэслэлтэй асуудал. Судлаад үзэхээр яг чухал эм, тарианыхаа мөнгийг төлөөгүй. 1,4 сая бээлий авсан мөнгөө төлөөд дуусгасан байсан. 

Би АТГ-т бүх баримт материалын хамт шалгуулахаар өгсөн. Эмч нь өөрөө хүнд өвчтөнд хийдэг морфин тариаг хүртэл хулгайлж, хүний амь нас хохирч байсан асуудал хүртэл гарч байсан" гэв. 

Дэлгэрэнгүй үзэх: