Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.21 11:54
350
Амралтын өдрүүдэд зам тээврийн 758 дуудлага бүртгэгдэж, 1 иргэн амь насаа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цас ихээр орсноос үүдэн халтиргаа гулгаа нэмэгдэж байна. Аравдугаар сарын 20-нд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын 758 дуудлага бүртгэгдсэн байна. Мөн өчигдөр 15 цагт Хэнтий аймгийн Мөрөн сумын “Овоотын-Ар” гэдэг газар 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдан 88 настай эрэгтэй амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдлээ.

Цас үргэлжлэн орж халтиргаа гулгаа нэмэгдэж байгаа тул онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймаг руу том оврын автомашин орох хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Шууд дамжуулалтыг үзэх: