Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.10.21 12:26
444
Г.Лувсанжамц: 2025 онд нийгмийн даатгалын алдагдал нийтдээ 1,4 их наяд төгрөг болно

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотойгоор байр суурийг нь тодрууллаа. 

Тэрээр" Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх шаардлагатай. Манай үеийн 6-7 хүн нийлээд одоогийн тэтгэвэр авч байгаа нэг хүний тэтгэврийг бүрдүүлж байгаа.  Өөрөөр хэлбэл урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх гэдэг шиг л юм болж байна. Энэ чигээрээ 10, 20 жил болоход бидний үеийнхэн буюу хамгийн олон хүн амтай энэ үе тэтгэвэртээ гараад ирэхээр цөөхөн хүн амтай Gen-Z үеийнхэн гурав дөрвүүлээ нийлээд бидний нийгмийн даатгалыг төлж өгөх хэмжээний тогтолцоонд орвол алдагдал маш өндөр болно. 

2025 оны хувьд нийгмийн даатгалын алдагдал нийтдээ 1,4 их наяд төгрөг болно. 

Энэ мөнгө бол мега төсөл хэмжээний их мөнгө" гэв. 

Дэлгэрэнгүй үзэх: