Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал"-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу "Пестицидийн хэрэглээний өнөөгийн байдал" сэдэвт зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараас тодрууллаа.
Тэрээр" Эрүүл хүнс гэдэг зүйлийн цаана жимс ногоо, тариаланг ургуулахад хэрэглэж буй химийн бодисууд буюу пестицидийн хэмжээнд ямар пестицид хэрэглэж байна гэдэг хамгийн чухал асуудал болж байгаа.
Дэлхий нийт, Монголчууд бид иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангахад пестицидийн асуудлыг гол болгож байна гэхээр олон төрлийн хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн эрдэмтэд тогтоосон. Жирэмсэн хүн болон тариаланчдын пестицидийн хордлогын хэмжээ бараг 50 хувьд хүрсэн. Хоёр хүний нэг нь хордлогод орчлоо гээд дэлхий нийт зарлаж байна.
Бид үүнийг хяналтдаа авч ямар пестицидийн төрлийн хүнс хэрэглэж байгаа гэдгээ тодорхойлох асуудал байна. Гаалийн байгууллага дээр очиход пестицидийн хяналт сул байна. Цаашид улам бэхжүүлэх шаардлагатай байна" гэлээ.
Шууд дамжуулалт үзэх: