Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.10.22 11:22
248
Пестицидийн үлдэгдэл хүний эрүүл мэндэд үнэхээр сөргөөр нөлөөлж байна уу гэх судалгааг хийх зайлшгүй шаардлагатай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал"-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу "Пестицидийн хэрэглээний өнөөгийн байдал" сэдэвт зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тиймээс тус асуудлын талаар тодрууллаа. 

Тэрээр, Пестицидийн асуудлаар манай улс нэг үеээ бодоход судалгааны болон хяналтын лабораториуд бий болж, тодорхой хэмжээнд пестицидийн үлдэгдлээ хэмждэг болсон.

Агууламж чанарын асуудлыг хянадаг болсон. Гэвч хяналт, хийгдэж байгаа судалгаанууд улсын хэмжээний нийт дээжийн 10-15 хувийг эзэлж байна. 

Тийм учраас улсын хэмжээнд одоо ажиллаж байгаа лабораториуд чадвахжуулах шаардлагатай байна. Мөн хил гааль дээр пестицидийн үлдэгдлийн шинжилгээ хийдэг лабораториуд бий болгож ажилуулах хэрэгтэй байна. Мөн ургамал хамгааллын чиглэлээр, пестицидийн судалгаатай холбоотой боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байна. Боловсон хүчний нөөц маш бага байна. 

Дараагийн нэг зүйл нь олон улсад мөрдөгдөж байгаа стандартуудыг эх орондоо нутагшуулж, нэвтрүүлэх шаардлагатай байгаа.

Мөн анагаахын салбартай хамтарч пестицидийн үлдэгдэл хүний эрүүл мэндэд үнэхээр сөргөөр нөлөөлж байна уу гэх хамтарсан судалгааг хийх зайлшгүй шаардлагатай байна. 

Шууд дамжуулалт: