Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.10.22 11:59
232
Ч.Уртнасан: 15 Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна

Томуугийн үндэсний 11-р зөвлөгөөн болж байна. Томуу, томуу төст өвчин өнгөрсөн жилтэй харьцуулахад ямар байгаа талаар тодрууллаа.

Ч.Уртнасан: Цар тахлын үеэс бид салбар хоорондоо ажиллаж сурсан. Бид дэгдэлтээс урьдчилан сэргийлж, дэгдэлтийн үед юуг бэлэн байлгах уу, өнгөрсөн жил ямар асуудал тулгамдсан асуудал байсан, тэрийг яаж зөвөөр шийдвэрлэх үү, орны хүртээмжийн асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцахын тулд зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөнд 240 гаруй эмч, мэргэжилтэнүүдийг оролцуулж байна. 

Томуугийн өвчний тархалтыг таван түвшинд хувааж авч үздэг. Яг одоогийн байдлаар хоёрдугаар түвшин буюу идэвхжилийн  түвшинд явж байна. Томуугийн улирал эхэлсэн, өвчлөл нэмэгдэж байгаа. Харин 12, 1-р саруудад оргил үедээ хүрдэг. 

Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад идэвхжил харьцангуй намжуу байдлаар илэрч байна. Одоогийн байдлаар томуугийн вирус өөрчлөлт ороогүй байгаа. 

Нийт томуу, томуу төст өвчнөөр өвчилж байгаа хүүхдүүдийн дотор 15 нас хүртэлх хүүхэд 80 орчим хувийг эзэлж байна. Яг эмнэлэгт амьсгалын замын цочмог халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд дотор тав хүртэл насны хүүхдүүд 70 орчим хувийг эзэлж байна. 

Шууд дамжуулалт: