Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.10.22 12:21
236
Гал түймрийн улмаас 49 настай эрэгтэй нас баржээ

Гал түймрийн улмаас 49 настай эрэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн  дуудлагыг 01:41 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 3 метр хашаа, 5х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллан унтраажээ.

Гэвч гал түймэрт С /49 настай,эрэгтэй/ өртөж нас барсан байдалтай байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.