Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.10.24 10:37
2430
Боловсролын салбарын ажилчид залилах гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлд оржээ
Сүүлийн үед цахим хэрэгсэл, сошиал орчинд боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад чиглэсэн хуурамч мэдээ, мэдээлэл түгээмэл гарах болжээ. 
 
Тодруулбал, өндөр шагналын сантай шилдэг багш шалгаруулах уралдаан, сургалтын болон илтгэл, судалгааны материалыг үнэлж, зарах гэх мэт бусдыг төөрөгдөлд оруулсан эх сурвалж тодорхойгүй мэдээллүүд сошиал орчинд ихээр түгэж байгаа нь багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид хохирогч болох шалтгаан болж байна.
Иймд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /Залилах/-ийн 17.3.1 дэх заалт "Хуурч, эсхүл баримт бичиг, ..., цахим хэрэгсэл, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ... ашиглаж, эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан"-д заасан залилах гэмт хэргийн хохирогч болохоос зайлсхийхийг сэрэмжлүүлж байна.