Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Цаг агаар, Орчны, Тоон загварчлал, Судалгааны Хэлтэс (ЦАОТЗСХ)-ээс 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 1 дүгээр сар хүртэлх урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.
Хоёр. ТОЙМ
2.1 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 1 дүгээр саруудын уур амьсгал
Сарын дундаж агаарын температурын олон жилийн дунджаар арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12...-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22°C, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар -2...-8°C, бусад нутгаар -4...-8°C, арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-22°C, нэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -26...-32°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°С, бусад нутгаар -17...-25°С хүйтэн байдаг.
Сарын нийлбэр хур тунадас арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм, арванхоёрдугаар сард Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм, нэгдүгээр сард баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог байна.
Гурав. 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРААС 2025 ОНЫ 1 ДҮГЭЭР САРУУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
3.1 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 1 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12...-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22°C, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар -2...-8°C, бусад нутгаар -4...-8°C хүйтэн байдаг (Зураг 1а).
Зураг 1а. 11 дүгээр сарын агаарын температурын ОЖД (1991-2020)
2024 оны 11 дүгээр сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговийн нутаг, Архангайн ихэнх, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1б).
Зураг 1б. 11 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)
[Д–агаарын температур ОЖД–аас дулаан
Н–агаарын температур ОЖД–ын орчим]
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог байна (Зураг 2а).
Зураг 2а. 11 дүгээр сарын хур тунадасны ОЖД (1991-2020)
2024 оны 11 дүгээр сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун хэсгээр ОЖД–аас бага, Дорноговь, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 2б).
Зураг 2б. 11 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)
[И–хур тунадас ОЖД–аас ахиу,
Б–хур тунадас ОЖД–аас бага,
Н–хур тунадас ОЖД-ийн орчим]
Арванхоёрдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-22°C хүйтэн байдаг (Зураг 3а).
Зураг 3а. 12 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020)
2024 оны 12 дугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Өмнөговийн нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна (Зураг 3б).
Зураг 3б. 12 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)
[Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн
Н–агаарын температур ОЖД–ын орчим]
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм цас ордог байна (Зураг 4а).
Зураг 4а. 12 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020)
2024 оны 12 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховд, Увс, Говь–Алтайн нутаг, Баянхонгор, Өмнөговийн ихэнх, Завханы баруун, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна (Зураг 4б).
Зураг 4б. 12 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)
[И–хур тунадас ОЖД–аас ахиу,
Н–хур тунадас ОЖД-ийн орчим]
Нэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -26...-32°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°С, бусад нутгаар -17...-25°С хүйтэн байдаг (Зураг 5а).
Зураг 5а. 1 дүгээр сарын агаарын температурын ОЖД (1991-2020)
2025 оны 1 дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтөй байна (Зураг 5б).
Зураг 5б. 2025 оны 1 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)
[Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог (Зураг 6а).
Зураг 6а. 1 дүгээр сарын хур тунадасны ОЖД (1991-2020)
2025 оны 1 дүгээр сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6б).
Зураг 6б. 2025 оны 1 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)
[Н–хур тунадас ОЖД-ийн орчим]
3.2 Зөвлөмж
Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсэг болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байгаа хэдий ч цаашдаа өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн зүүн хагаст хур тунадас ахиу орох төлөв ажиглагдаж байгаа тул өвлийн бэлтгэлээ эртнээс базаахыг зөвлөж байна.