Төсвийн төсөл баталж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
Ц.Даваасүрэн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга : Хөгжиж байгаа орнуудыг харахаар эхлээд дэд бүтцээ барьсан байдаг. Зам, станц, үйлдвэр үйлчилгээ дэмжсэн дэд бүтэц байдаг. Энэ нь зөв хандлага. Боомттой, аймгуудтай холбосон замаа хийнэ гэж байгаа нь эдийн засгийн эргэлтийг сайжруулна. Харин дутагдалтай зүйл нь халамжаа бууруулж чадахгүйд байна.
Өнөөдөр халамжид 2 их наяд төгрөг идэж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бидний хэрэгтэй гэж яриад байгаа арьс ширний үйлдвэр 100 сая доллар. Бид халамждаа зургаан үйлдвэр өгч байна. Зүгээр л зургаан үйлдвэр бид нар идэж байна.
ТЭЦ-3 шиг 2, 3 станцыг л идэж байна. Гэтэл энэ өвөлжингөө тог цахилгааны үнэ хязгаарлалттай байна. Станц шинээр барихгүй байна. Энэ асуудалдаа нийгэм санаа зовдог болсон цагт, халамжаас татгалзаж эхэлсэн цагт ард түмний амьдрал сайжирна. Ард түмэн халамжаа авсаар байвал хэзээ ч сайжрахгүй. Хэдэн арван жил халамж өглөө сайжрахгүй байна.
Санал өгөх болохоор 100 мянган төгрөгөөр саналыг нь худалдаж аваад л. Үйлдвэр барьсны дараа л бид хөгжинө.
Энэ мөнгөөр 10 тэрбум төгрөгийн үйлдвэр барина гэж бодвол 200 үйлдвэр барина. Сум бүрд нэг тэрбум төгрөгийн зургаан үйлдвэр бариад байсан бол суманд ажилгүй хүн байхгүй байх байсан.
Гэтэл өнөөдөр ажилгүйдэл, ядуурал, хүүхдийн мөнгөний хэдэн төгрөгөөр л амьдарч байна. Хэрэв аав ээжийг нь орлоготой, цалинтай болгосон бол ядаж л 2 сая төгрөгийн орлоготой байгаа. Гэвч аав ээжийг нь орлоготой болгох сэтгэл зүй улс төрд, нийгэмд, ард иргэдийн дунд бий болж байж амьдрал сайжирна. Тэрнээс төсөв яриад яриад байдгаараа л байна.
Шууд дамжуулалт: