Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.10.24 13:55
1732
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдвол 2-8 жилийн хорих ялтай

Өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, "Монголын радио"-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан. Харин өнөөдөр буюу аравдугаар сарын 24-ны өдөр 11:00 цагт Сонгинохайрхайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан шатны хэлэлцүүлэг болохоор товлогдсон. Гэвч шүүх хуралдаан хойшилж ирэх сарын 8-нд болохоор боллоо. Тиймээс тус хэргийн талаар талийгаачийн өмгөөлөгчөөс зарим зүйлийг тодрууллаа.

Тэрээр, Хуульд заасан үндэслэлүүд байгаа өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлөгчөөр хангуулах, мэтгэлцэх энэ эрхийг нь хангаж шүүх шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан мэтгэлцээний зарчмаар явагдах ёстой. Мөн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах эрхээр хангаж байгаа учир тодорхой цаг хугаацаа орж таарна. Харин бусад мэдээллийг өгөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байгаа. Гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байгаа учраас хуульд зааснаар мэдээлэл өгөх боломжгүй. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын аминд хүрсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 27.10.4-т зааснаар 2-8 жилийн хорих ялтай байгаа. 

Шууд дамжуулалт: