Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.25 15:13
8020
Ерөнхий сайд намаасаа урвасан, намын гишүүнчлэлгүй хүнийг Засаг даргаар батламжлах уу?

Өчигдөр Сэлэнгэ аймгийн МАН-ын хяналтын хороо хуралдаж Н.Лхагвадоржийг намаасаа хөөх шийдвэр гаргажээ.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын удирдах зөвлөлөөс аймгийн Засаг даргад А.Дашбатыг нэр дэвшүүлсэн ч, өмнөх Засаг дарга Н.Лхагвадорж заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж, намынхаа дотоод дүрмийг зөрчсөн юм.  Угтаа бол ИТХ-ийн сонгуульд олонх болсон нам Засаг даргаа сонгох ёстой .

УИХ-ын сонгуульд  өвдөг шороодсон түүнд сандал суудлын төлөө намаасаа урвах ямар шалтгаан байв? Аймгийн даргын зөөлөн сэнтий түүнд ээлтэй байсан бололтой.

Н.Лхагвадорж 2021 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга болох үед түүний жилийн  орлого 125 сая, гэр бүлийн орлого 138 сая байсан бол хоёр жилийн дараа гэр бүлийнх нь орлого 333 сая болж өсжээ. Мөн 115 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэлтэй байсан бол 215 сая болж өссөн байна.

2021 онд 45 сая төгрөгийн хадгаламжтай байсан тэрээр 2023 онд 127 сая төгрөгийн хадгаламжтай болжээ.

Түмэн олноо төлөөлөх сэтгэл, чадвартай байсан бол Сэлэнгэ түмэн төрийн өндөр сэнтийд түшээд л оруулах байсан биз, сонгуульд өвдөг шороодсоныг бодоход Сэлэнгэчүүд засаг даргадаа дүнгээ тавьжээ.

Удахгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгуудын засаг дарга нарыг батламжилна. Намаасаа хөөгдсөн, намын гишүүнчлэлгүй түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжлах уу?