Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.10.29 12:31
1826
Т.Ням-Очир: Осол болсон газар албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг биш

Өчигдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр ой хоёр сартай хүүхэд цэцэрлэгтээ хахаж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "102 тусгай дугаарын утсанд 2024.10.28-ны өдөр 16 цаг 03 минутад “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт нэг нас хоёр сартай эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэсэн юм.

Тэгвэл осол болсон тус цэцэрлэгийн асуудлаар "Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны нийгмийн ажилтан С.Алтанцэцэгээс тодруулахад "Ямар ч мэдээлэл өгөхгүй" гэсэн бол Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад "Бидэнд ирсэн мэдээллээр тус газар нь "Албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг биш, хүүхэд харах үйлчилгээ байж болзошгүй байна" гэдэг мэдээллийг өглөө.

Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс тодруулахад, "Ямар нэгэн зөвшөөрөлтэй газар биш, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Бид уг асуудлын хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох хүмүүсээс тодруулан хүргэх болно.