Эрчим хүчний салбар алдагдалтай байгаатай холбогдуулан дулааны 3-р цахилгаан станцад ажиллаа.
“Багануур” ХК-ийн захирал Д.Түвшинжаргал: “Манайх бүх дулааны цахилгаан станцууд болон 112 сум суурин газарт эрчим хүчний нүүрсийг нийлүүлж ажилладаг. Өнөөдрийн байдлаар авахад бэлэн нүүрсний нөөц 480 мянган тонн-д хүрсэн байх ёстой. Гэвч одоо 235 мянган тонн нөөцтэй байна. Яг энэ байдлаараа он шилжих мөчид 85 мянган тонн нүүрсний нөөцтэй болно.
“Багануур” ХК хоногт 230 вагон ачиж байгаа. 11 сараас огцом өсөж 240 вагон хүрнэ. Бид ашиг тооцъё гээгүй өртөгт нь хүргэе гэж байгаа юм.
Багануурын уурхай нэг тонн нүүрсийг 55700 төгрөгөөр олборлочхоод улсдаа 43 мянган төгрөгөөр зарж байгаа. Нэг вагон нүүрс ачихад 630 мянган төгрөг, хоногт 136 сая төгрөг, сардаа 4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна” гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: