Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.29 16:02
2145
Өнгөрсөн онд III цахилгаан станц оргил ачааллын үеэр 120 хоног тасралтгүй ажилласан

Дулааны гуравдугаар цахилгаан станцын үндсэн тоноглолууд нь 2023-2024 оны өвлийн ачааллын үеэр 120 хоног тасралтгүй ажилласан. Энэ нь эрсдэл үүсгээд байна. Зуух 60 хоног яваад урсгал засвар хийх ёстой. Энэ засварыг хийхгүйгээр өвлийн ачаалалд оролцож байгаа юм. Энэ онд мөн өвлийн ачаалал адил байна. Хэрвээ дулааны гуравдугаар цахилгаан станцад эрсдэл үүсвэл төвийн эрчим хүчний системд 14 мегаватт, Улаанбаатарын төвийн дулааны 31%, 47 уур авч байгаа хэрэглэгчид цахилгаан, уур, дулаангүй болно гэсэн үг. Тиймээс энэ эрсдэлийг үүсгэхгүйн тулд бид бэлтгэлээ хангаж байна.

Бид 220 тонн уур үйлдвэрлэдэг уурын зуухыг 13,6 тэрбум төгрөгөөр засах ёстой. Гэтэл бид өнөөдөр 5,9 тэр төгрөгөөр л засаж байна.

Бидэнд олдож байгаа хөрөнгө энэ л байна. Тиймээс хэсэгчилсэн засвар хийгээд өвлийн ачаалалд оролцох нь найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй юм.

Шууд дамжуулалтыг үзэх: