Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.30 15:21
877
П.Ганзориг: 5 тэрбумыг хуваарилахын оронд 2 их наядын төсвийн алдагдлаа бууруулах хэрэгтэй

Тойргуудад 5 тэрбум төгрөг хуваарилах асуудал яригдаж эхэлсэн. Уг асуудлаар УИХ-ын гишүүн П.Ганзоригоос тодрууллаа.

Тэрээр, “Тойргуудад 5 тэрбум төгрөг хуваарилах асуудал эдийн засгийн байнгын хороон дээр албан ёсоор яригдаагүй. Хэрвээ хуваарилбал би дэмжихгүй.

Түүний оронд байгалийн баялаг, түүхий эдээ экспортлоход анхаарах, эрчим хүчний реформ зэрэг төслүүдэд хөрөнгө оруулалт хийх чухал. Мөн гацсан олон төслийн түгжээг гаргах хэрэгтэй.

Нэг тойрогт 5 тэрбумыг хуваарилбал 400 гаруй тэрбум төгрөг болно. Хэрвээ ийм орон зай байгаа бол 2 их наядын төсвийн алдагдлаа бууруулах хэрэгтэй.

Ирэх онд 5,6 их наяд төгрөгийн өртөг бүхий 1000км авто зам барихаар төсвийг тусгасан. Үүнд Налайхаас Тэрэлж хүртэл 37 км замыг 220 тэрбум төгрөгөөр барих ажил бий. Энэ нь 6 тэрбумын өртөгтэй 1 км автозам гэсэн үг. Нэг км төмөр зам барихтай ижил төсөв гэж хэлж болно.  Иймэрхүү авто замыг хойшлуулах хэрэгтэй” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: