Масс сайтын өгоөөний зочин шууд ярилцлагад УИХ-ын гишүүн Э.Батшугар уригдан оролцлоо.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: ...Актив удирдлагын компани байгуулснаар зээлийн жигнэсэн дундаж хүүг 12 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Хоёр зүйл байгаа юм. Нэгдүгээрт, Банкны салбар улс даяараа 31 их наядын зээл олгосон байна. Үүний жигнэсэн дундаж хүү нь 18 хувь байна.
Чанаргүй зээл 5.8 хувь, инфляц 6.7 хувь байгаа бол Монгол банкны бодлогын хүү 10 хувь байна. Энэ бүх зүйлийг бодохоор хүү буурах боломжтой байгаа юм. Бүх зээлдэгч нарын эрсдэлийг нь ижилхэн үнэлээд муу зээлдэгч нархынхаа энгийн зээлдэгч нарын хүүгээр тавиад байгаа юм. Орчин үеийн банкны систем зээлжих зэрэглэлийн оноо өгдөг. Яагаад гэхээр тухайн иргэн ААН, зээл авчхаад цаг хугацаандаа өгөхөөр санхүүгийн сахилга баттай иргэн юм чинь санхүүгийн таатай зээл өгдөг. Банк талдаа ч гэсэн эерэг талтай. Сөрөг талдаа бол зээлээ төлдөггүй иргэнд шууд зургаан жилээр хориг тавьчихдаг.
Миний өргөн барих гээд байгаа хуулийн төсөл бол банкны зээлийг илүү уян хатан болгох буюу нэгдүгээрт хүн болгонд оноотой болгоод санхүүгийн сахилга баттай иргэнийг төлөвшүүлье гэж байгаа. Тухайн хүнээс хамаарахгүйгээр зээл төлөх боломжгүй бол нэг удаа хойшлуулах гэх мэтээр уян хатан болгож, хуулийг тэгш болгох гээд байгаа. Банк, иргэн хоёр адил тэгш эрхтэй байх ёстой.
Нөгөөх нь “Актив удирдлага”-ийн компани байгуулах арга юм. Өнөөдрийн банкнууд яадаг вэ гэхээр зээлээ төлөөгүй ААН-ийн барьцаа хөрөнгийг зарах гэх мэтээр процесс удаашраад байдаг. Ингээд л сайн зээлдэгч нар дээрээ хүүг нь нэмээд тавиад байдаг. Үүнийг арилгахын тулд актив удирдлагын компани байгуулах ёстой. Энэ компани яадаг вэ гэхээр чанаргүй зээлдэгчийн хөрөнгийг банкнаас тодорхой хямдралтай үнээр аваад, дараа нь зараад дундаас нь ашиг л олдог гэсэн үг. Энэ бол банкнуудад ашигтай. Царцсан хөрөнгөтэй байснаас энэ нь илүү ашигтай. Эдгээр нь нийлээд ерөнхийдөө зээлийн жигнэсэн дундаж хүүг 30 орчи хувиар бууруулах боломжтой гэж тооцоолж байна.
Дэлгэрэнгүй ярилцлагыг шууд үзэх: