Иргэдийн дуу хоолой болж ажиллах Засаг дарга нарын авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын өөрийн орлого 26 сая, гэр бүлийн орлого 50 сая төгрөг, нийт нэг тэрбум 43 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, зуслангийн байшин, авто зогсоолтой байна. Мөн 292 сая төгрөгийн үнэлгээ бүхий суудлын жижиг автомашин, туулах чадвар өндөртэй “Land Cruiser-200”маркийн автомашинтай.
217 сая төгрөгөөр үнэлэгдэх 35 хурдан удмын адуу, 31 үхэр, 90 ямаа, 26 адуутай, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар, 25 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнгийн өөрийн орлого 95 сая, гэр бүлийн орлого 215 сая төгрөг, 2 сая 300 мянган төгрөгийн үнэлгээ бүхий хашаа байшин, нийт 43 сая төгрөгийн хоёр суудлын авто машинтай байна.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын өөрийн орлого 27 сая, гэр бүлийн орлого 8 сая төгрөг,нийт 595 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууц, хоёр авто зогсоол, 90 сая төгрөгийн үнэтэй RX-400 маркийн авто машинтай байна.
Мөн 300 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар, 84 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 25 сая төгрөгийн орлого, 160 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, 16 сая төгрөгийн үнэтэй Соната-7 маркийн автомашинтай. Мөн 143 сая төгрөгийн үнэлгээ бүхий 26 адуу, 41 үхэр, 33 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийн жилийн орлого 34 сая, гэр бүлийн орлого 8 сая төгрөг байна. Мөн 856 сая төгрөгийн үнэлгээ бүхий 3 нийтийн орон сууц, 8 сая 500 мянган төгрөгийн үнэлгээ бүхий авто машин, 13 сая төгрөгийн үнэлгээтэй газартай .
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулын орлого 217 сая, гэр бүлийн орлого нэг сая 200 мянган төгрөг байна. Мөн 180 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 60 сая төгрөгийн авто машин, 69 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийн өөрийн орлого 43 сая, гэр бүлийн орлого 312 сая төгрөг, нийт 622 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай оффистой. 11 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай байна.
Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболдын өөрийн орлого 28 сая, гэр бүлийн орлого 30 сая төгрөг, нийт 170 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууц, 10 сая төгрөгийн үнэтэй суудлын автомашин, 2 сая төгрөгийн газартай байна.
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнгийн орлого 43 сая, гэр бүлийн орлого 85 сая, 907 сая төгрөгийн үнэлгээ бүхий дөрвөн орон сууц, баригдаж дуусаагүй нэг барилгатай. Мөн 15 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 17 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар, 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.