Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.31 08:31
665
"Үндэсний эвсэл"-ээс мэдээлэл хийнэ

Өнөөдөр Улаанбаатар хотод өрнөх зарим үйл явдлын тойм

10.00 цагт

  • УИХ-ын чуулган хуралдана.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 5 жилийн ой болно. Ойн үйл ажиллагаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюань нар оролцоно. Утас: 88015551.
  • Сүрьеэгийн салбарын 100 жилийн ойн хурал хүүхдийн ордонд болно.

10.30 цаг

  • Улсын их хурлаар хэлэлцэх Цөмийн энергийн тухай хууль, 2025 оны төсвийн төсөлд оруулах зарчмын зөрүүтэй саналуудаар Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр болон эвслийн бусад гишүүд хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт 

  • Улаанбаатар” чуулгын байранд: ЕБС-ийн 29 дүгээр сургуулийн 60 жилийн ойн үйл ажиллагаа болно.

11.30 цагт 

  • Байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд, эрдэмтэн судлаачид ҮХЦ-д хандаж, УИХ, ҮАБЗ -д шаардлага хүргүүлэх талаараа “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д болно.