Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.10.31 11:11
2026
Д.Пүрэвдаваа: 2025 оны төсөв дээр тэвчиж болох үргүй зардлууд маш их байна

Улсын их хурлаар хэлэлцэх Цөмийн энергийн тухай хууль, 2025 оны төсвийн төсөлд оруулах зарчмын зөрүүтэй саналуудаар Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр болон эвслийн бусад гишүүд ХБХ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа улсын төсөв дээр байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр" 2025 оны улсын нэгдсэн төсвийг төлөвлөхдөө мордохын хазгай гэдэг шиг бүх хуульд байгаа уялдаа холбоог зөрчиж, хавар батлагдах байсан хөгжлийн төлөвлөгөөгөө төсөв өргөн баригдсаны дараа баталсан. 

Мөнгөний бодлоготойгоо уялдсан байх ёстой. Гэтэл өнгөрсөн 7 хоногт мөнгөний бодлого батлагдсан байдаг. Ингээд үзэхээр 2025 онд манай эдийн засгийн өсөлт 8 хувь хүрэхгүй. 6,6-6,7 хувьтай байна гээд мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргасан. 

Орлого, зарлага, урсгал зардал талаас нь яаж хэлэлцсэн бэ? гэвэл ирэх 2025 оны орлого бол гол төлөв татварын болон татварын бус орлого гэж байгаа. Татварын орлогынх нь 70 хувь орчмыг уул уурхайн орлогоос тэр дундаа зонхилох бүтээгдэхүүн нүүрс байдаг. Гэтэл мэргэжлийн байгууллагууд нүүрсний үнэ тодорхой хэмжээгээр унана гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. 

Тэгэхээр өөдрөгөөр яриад байгаа олон төсөл, хөтөлбөр удаашрах эсвэл татвар төлөгчдөд очих татварын ачаалал нэмэгдэх хандлага гарч ирнэ. 

Зардлын хувьд: Урсгал зардал болон хөрөнгийн зардал гэж хуваагддаг. Нийт 3,5 их наяд төгрөгөөр урсгал зардал өссөн байгаа. Дарга нарын тансаглал, ялангуяа түргэний машин хотод эрэлт хэрэгцээ их байхад дарга нарын эдэлж хэрэглэдэг автомашины тоо их хэмжээгээр нэмэгдсэн байна. 

Төсвийг үргүй зарж байна. Түгжрэлийн сайдтай байхад 800 тэрбум төгрөгөөр авсан ногоон автобусны асуудал сөхөгдөж байсан. Гэтэл энэ удаа шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур гээд ТӨҮГ байна. 2021 онд 1 тэрбум төгрөгийн төсөвтэй байхад энэ жил 17 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байх жишээний... 

Нийт тоног төхөөрөмжийн зардал гээд 800 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгаж байгаа. Үндсэндээ төсвийн төслийг маш яаруу зохион байгуулсан учраас Оновчтой хөрөнгө оруулалтаа шийдэж чадахгүй, урсгал засвар тоног төхөөрөмжийн зардал бараг 1 их наяд төгрөг байна. 

Үндсэндээ энэ удаа тэвчиж болох зардлууд маш их байсан гэдгийг онцолж хэлмээр байна" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: