Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.31 11:55
2164
Н.Номтойбаяр: 2025 оны төсвийг харахад татвар татаас, шимтгэл хэзээ ч буурахгүй юм байна

Улсын их хурлаар хэлэлцэх Цөмийн энергийн тухай хууль, 2025 оны төсвийн төсөлд оруулах зарчмын зөрүүтэй саналуудаар Үндэсний эвсэл ХБХ хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2025 оны улсын төсөв дээр байр сууриа илэрхийлэв. 

Тэрээр" Ард иргэдийн зүгээс 126 гишүүнтэй шинэ парламентад итгэх итгэл, хүлээлт ч байхгүй байгаа. Шинэ парламент иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө ажиллах хэрэгтэй. Үүний хамгийн том ажлын гарааны эхлэл бол яах аргаггүй улсын төсөв.

Улсын төсөвт уламжлал болсон хандлага шиг ээ хандах юм бол энэ улс орон буцаад элгээрээ хэвтэнэ. Өнгөрсөн жилийн улсын зарлага 20 их наяд байсан бол энэ жил 30 их наяд харж байгаа. Орлого талдаа баталгаа байхгүй, гол орлогынхоо эх үүсвэрийг түүхий нүүрсний зах зээл дээрээс тооцож авч байгаа. Гэтэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд нүүрсний үнэ шат дараатайгаар уналттай байна. 

Үүнийг маш өөдрөгөөр харсан байна. Орлого зарлагын зөрүү гарахаар инфляц өдөөгддөг, төгрөгийн ханшийн уналт буурдаг. Эцсийн дүндээ цалин, тэтгэвэр, тэтгэмж гээд худалдан авах чадвар буурдаг. Зарлага талдаа хэт үрэлгэн байна. 

Хэдийгээр амны уншлага болтлоо төрийн эдийн засаг, бизнесийн орчин дахь оролцоог хумина гэж ярьдаг хэдий ч 2025 оны төсвийг харахад буцаад нэмэгдэж байна. 

Халамж буурахгүй юм байна, татвар, НДШ буурахгүй юм байна. Нөгөө талдаа эдийн засгийн идэвхтэй хүн ам агшиж байгаа. Өнгөрсөн богино хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулж байсан 8200 компаниуд үүд хаалгаа хаасан. 

Үүнийг дагаад 26 мянга орчим хүн ажилгүй болсон. Маш олон залуучууд эх орноосоо дүрвэн гарч байна" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: