УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цахилгаан, дулааны үнэ нэмэх асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Эрчим хүч, дулааныхаа үнийг нэмчхээд нэг гай болоод шатахуун, түлшний үнэ нэмэгдчихвэл Монгол улс элгээрээ хэвтэнэ. Ордны коридорын яриа шүү! Үнэ нэмэхдээ 50 хувиар нэмлээ гэж бодоход 50 хувийг нь төсвөөс татаас байдлаар өгөхөөр ялгаа байхгүй. Улс төржөөд, буруу шийдэл болонгуут ухарч чадахгүй, төсвөөс 50 хувийг нь нөхөх юм яригдаад байгаа. Үндсэндээ тал еэвэнгийн онигоо шиг юм болж байна. Тал нь хаана байна гэхээр нөгөө талыг нь харуулдаг шиг.
Одоо бол инфляцад шууд нөлөөлнө. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэмэгдэхэд цалин тэтгэвэр нь олигтой нэмэгддэггүй. Эхлээд өөрсдөөсөө хамаарах хулгайгаа зогсоогоод, өртөг зардлаа шийдчихээд энэ үнэ нэмэх, хувьчлалын асуудлаа шийдэх ёстой. Хувьчилна гэдэг бол зөв. Угаасаа төрийн оролцсон болгон булингартаж, заваардаг. Хүний нүдэнд харагдах бодитой төсөл хөтөлбөр байхгүй.
Шууд үзэх: