Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.10.31 16:02
1263
П.Сайнзориг: Гадаадаас ирэх ажиллах хүч дээр квот тогтоохгүй байх хууль санаачилна

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос ажиллах хүчний асуудлаар тодрууллаа.

П.Сайнзориг: Ний нуугүй хэлэхэд хөдөлмөрийн зах зээл дээр ур чадвартай ажилчдын тоо дутмаг байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд тодорхой хугацаанд гаднаас авч ирэх ажиллах хүчин дээр квот тогтоохгүй, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлөх хуулийн төслийг миний бие санаачилж байгаа. Уул уурхай болон газрын тос олборлох салбараас бусад салбар дээр квот тогтоохгүй гурван жил явъя. Гадаадаас ур чадвартай ажилчид авч ирж тэднээс суралцах нөхцөлийг бүрдүүлье гэж байгаа юм. 

Шууд үзэх: