Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.01 12:55
1203
М.Нарантуяа: Төсвийг хаанаас, юунаас хэмнэх вэ? гэдгийг оновчтой тодорхойлох ёстой

Улсын төсөвтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас тодрууллаа. 

Тэрээр" Өнөөдөр төр засаг өсвөр насны хүүхдэд зориулсан яг юу хийж байна вэ? гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. СХД-т гэхэд хүүхэд залуучуудын театр гээд маш том бүтээн байгуулалт байна. Гэтэл амьгүй л байна шүү дээ. 

Төсвийг хаанаас юунаас хэмнэх вэ? гэдгээ маш оновчтой тодорхойлох ёстой. Зөвхөн кино, жүжиг мэтээр тодорхойлоод байгаа нь буруу. 

Нийт хүүхдийн мөнгө авагчдын 40 хувь хүүхдийнхээ мөнгөөр амьдралаа залгуулж байна. Тэгвэл хүүхдийнхээ мөнгөөр амьдарч байгаа хүмүүс бусад хэрэгцээ шаардлагаа яаж хангах юм. Урлагийн болон спортын маш олон зүйлээ хүртэж чадахгүй байна.  Төрийн бодлого хүүхэд залуучууддаа хэрэгцээ шаардлагад нь тулсан зүйлийг кубон, ваучераар олгох гэж байна шүү дээ" гэв. 

Шууд дамжуулалт үзэх;