Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
УИХ
2024.11.01 13:39
3204
Ч.Лодойсамбуу: Иргэний хувиар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ илэрхийллээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүхийн процесстой холбоотой асуудлаар мэдээлэл хийж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд  ажиглагчаар суух хүсэлт хүргүүллээ.

Тэрээр" НҮБ-ын Ерөнхий асамблей 2013 оны тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 02-ны өдрийг сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг, гэмт хэрэг ял шийтгэлгүй байгааг эсэргүүцсэн тогтоол гаргасан энэхүү өдрийг тэмдэглэлт өдөр болгосон.

Өөрөөр хэлбэл сэтгүүлчдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн, дарамталсан этгээдэд хариуцлага тооцохыг шаардсан хөтөлбөр гаргасан. Үүнд сэтгүүлчдийг эрүүдэн шүүх, сэтгэл санаагаар дарамтлах, чөлөөтөө ажлаа хийх боломжоор хангахгүй байхыг эсэргүүцсэн хөтөлбөр юм. Энэ өдөр маргааш буюу 11 дүгээр сарын 02-нд тохиох гэж байна. МУ-ын үндсэн хуулийн 54-р зүйлийн 54.1-т хуульд тусгаарлан зааснаас бусад тохиолдолд хэргийг ил таслан шийдвэрлэнэ.

Шүүхийн тухай хуулийн 12-р зүйлийн 12.1-т шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод байна гэснийг үндэслээд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр товлогдсон шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шүүх хуралдаанд  ажиглагчаар орох хүсэлт гаргалаа.

Мөн эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. 

Эрүүгийн хуулиас ил тод мэдээлэл тараах гэсэн заалтыг авч хаяхаар хуулийн төсөл санаачилсан бөгөөд энэхүү заалт нь зөвхөн хэвлэл мэдээлэл  биш олон нийтийг үзэл бодлоо илэрхийлэхийг шууд хааж,  үндсэн хуулиа зөрчсөн заалттай маш олон жил явсан гэж үзэж тус хуулийн төслийг санаачилсан. Хуулийн төслийг өнөөдөр (parliament.mn) дээр байршуулна. Саналаа өгөөрэй" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: