УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар 18.3 тэрбумаар хүүхдүүдэд үнэгүй ваучэр тараахыг царцааж, төсөв танах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна
2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө улс төрийн намууд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, төсвийн бодлогыг оновчтой болгохоо амласан.
Тодруулбал, Монгол улсын төсвийн зарлагыг ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь хүртэл бууруулах, нэгдсэн төсвийн заодлыг 20 хувиар танах, төсвийн зарлагын тэлэлтийг хязгаарлан, төсвийн алдагдлыг бууруулах, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 40 хувиас доош тогтвортой байлгах зэрэг юм.
Тиймээс инфляцыг нэг оронтой тоонд барьж, ханшийг тогтвортой байлгах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хувийн хэвшлийн тэлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Монгол улсын 2025 оны төсвийн төслийг буцаан татаж, өмнөх оны түвшингээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нийт урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулан, дахин өргөн мэдүүлэх шаардлага хүргүүллээ.
Шууд дамжуулалт: