Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
О.Цогтгэрэл АН-ын дарга: Хамгийн их зардал буюу 4.6 их наяд халамжийн сайд дээр байна. Дараа нь боловсролын сайд дээр 4.5 их наяд. Харин эрүүл мэндийн сайд дээр 1.8 их наяд гээд доошоо явж байна.
2025 оны төрөөс зарцуулах хамгийн их багцтай, хамгийн их ач холбогдол өгч байгаа нь халамжийн сайд. Энэ улс орон цаашдаа баялаг бүтээж явах юм уу халамжаар амьдрах юм уу. Байгаа юм аа хувааж идээд амьдрах юм уу шинэ зүйл бүтээх юм уу. Өр зээл тавьж амьдрах юм уу шинээр баялаг бүтээх юм уу гэдэг асуултын хариулт, бүх зүйл энд л байна.
Б.Пүрэвдорж УИХ-ын гишүүн: 7 жилийг 5 жил болгох хуулийн төслийг өргөн барьж батлуулсан. Өөрөөр хэлбэл төр хариуцлагатай ажиллахыг шаардаж байгаа. Таны өнөөдөр авч байгаа 1.5 сая төгрөгийн цалин 7 жилийн өмнө 1.5 сая өнөөдөр ч 1.5 сая ямар нэгэн ханшийн эрсдэлд орохгүй байх юм бол 7 жил байна уу 10 жил байна уу цалингийн дунджаар бодох хамаагүй.
Төр яагаад таны шударгаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үнэгүйдүүлж, инфляцад оруулж, хог болгож байгаа юм бэ. Энэ төсвийн үргүй зардлаас эхлэлтэй. Тэр үргүй зардлыг хэмнээд эдийн засагт үр ашигтай, төсвөөрөө эдийн засгийг дэмжсэн арга хэмжээнүүдийг санхүүжүүлээд явах юм бол мөнгөний ханш унахгүй. Тийм учраас төр чанартай байх ёстой.
Тэрнээс Энх-Амгалангийн үргүй зардлууд тэнгэрт тулсан юм байгаа. Тэрийг очиж шүүмжлэх ёстой.
Шууд дамжуулалт: