Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.11.05 11:48
899
М.Алдартуяа: Шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг хүсэж, өнөөдрөөс суулт зарлаж байна

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг давж заалдах үатны шүүх хуралдаан энэ сарын 7-ны өдөр болно. Тэрээр шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг хүсэж, өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлаад байгаа юм. Түүнд 5 зүйл ангиар 4.9 жилийн хорих ялыг анхан шатны шүүхээс өгөөд байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу болон МСНЭ, бусад төрийн бус байгууллагуудын зүгээс ч шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт өгөөд байгаа.

Харин өнөөдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн давж заалдах шатны шүүх хуралдааныг төрийн нууцтай холбоотой хэргээс бусад 4 хэргийг нээлттэй явуулахыг хүсэж, хэлмэгдэгсдийн хөшөөний урд суулт зарлалаа.

Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа: Манай охин хоригдоод одоо 3 сар гаруй хугацаа өнгөрч байна. Давж заалдах шүүх хурал нь энэ сарын 7-ны өдөр болно. Бидний зүгээс хаалттай биш нээлттэй шүүх хуралдаан явуулах хүсэлтэй байгаа.  Анхан шатны шүүх хурал дээр яах учраа олохгүй, хэцүү байсан. Яах ийхийн зуургүй хүүхдийг минь аваад явчихсан.

Миний хувьд биеийн байдал гайгүй. Харин охин минь өчигдрөөс эхэлж өлсгөлөн зарласан, биеийн байдал нь ямар байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй байгаа. Бид нар уулзаагүй байгаа. Шүүх хуралдаан нээлттэй явагдах байх гэж найдаж байна.  

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү: Анхан шатны шүүх хуралдаанаар 4.9 жилийн хорих ял авснаас хойш 100 гаруй хоног өнгөрч байна. Бидний зүгээс хэсэгчлээд, төрийн нууцтай холбоотой хэргийг нууцлаад бусад хэргүүдийг нээлттэй ил шүүж өгөхийг хүсэж байгаа. 

Ар гэрийн байдал, хүүхдүүд болон аавын биеийн байдал тааруу байгаа. Аав маань 70 настай биеийн байдал муу байгаа тул өнөөдөр энд ирж чадаагүй. Саяхан эмнэлэгт хэвтээд гарсан. Бид эгчийг өлсгөлөн зарласан гэж хэлээгүй байгаа. 

Бид шүүх хуралдаан болтол суулт зарлана. Өнөрцэцэгийн биеийн байдал хүнд байгаа, хэлмэгдэж байгаа хүн. Шүүх хуралдааныг нээлттэй явуулж байж бүх зүйлийн эргэлзээ тайлагдана. Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах 100 хувь боломжтой гэж үзэж байгаа. 

Шүүх хурал ахин хаалттай явагдвал анхан шатны шүүх хуралдаан шиг ахиад алх тогшоод аваад явчих магадлал өндөр байна. Татварын хэргээр аль ч улсад ял өгдөггүй. Гэтэл тэр хүн дээр хэрэг овоолж байна. 

Шууд дамжуулалт: