Д.Цогтбаатар УИХ-ын гишүүн: Энэ оны төсвийг өнгөрсөн оны төсөвтэй харьцуулахад 3.6, 2017-2023 оны хооронд буюу 7 жилийн дундажаар аваад үзвэл 5.6 их наяд төгрөг хэмнэх боломжтой төсөв өргөн баригдсан.
Би тэр хэдэн тоог маш сайн нэмэж хасаж үзсэн хүн учраас төсөв алдагдалтгүй батлагдах боломжтой байхад парламент өөрөө энэ чиг руу явж чадахгүй байгаа нь харамсалтай санадаж байгаа. Өчигдөр дөрвөн гишүүн төсвийн асуудлаар мэдээлэл хийсэн. Би өөрөө хайж очиж гарын үсгээ зурсан.
Өнөөдөр засгийн газраас яаравчилсан горимоор татаж аваад ахин хэлэлцэнэ гэвэл цаг хугацааны хувьд боломж байгаа гэж харсан.
Байр ашиглахтай холбоотой зардлууд өмнөх долоон жилийн дундажаар 283 тэрбум төгрөг. Энэ удаагийн төсвийн тодотголоор батлуулж авсан нь 577 тэрбум төгрөг. 2025 онд 863 тэрбум буюу 286 тэрбумаар илүү гарч төсөв батлагдах гэж орж ирж байна.
Энэ нийгэмд сенсаци болоод байгаа 16 тэрбумын хажууд 20, 30 дахин их мөнгө яригдаад байна.
Шууд дамжуулалт: