Эрчим хүч, дулааны нэмсэн үнэ тарифийг энэ сарын 1-ны өдөр олон нийтэд зарлах байсан. Гэвч өнөөдрийг хүртэл яг хэдэн төргөрөөр нэмэх нь тодорхойгүй байна. Тиймээс тус асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд: Эрчим хүчний зохицуулах хороо бие даан шийдвэр гаргах ёстой. Гэхдээ эрчим хүчний реформын хорооноос түр хойшлуулах хүсэлт гаргасан гэх мэдээг би өчигдөр авсан.
Эрчим хүчний төрийн өмчит компаниудын засаглал ил тод бус байна гэх хардлага гарсан. Эрчим хүчний салбарын реформ хийхэд үнэ тарифыг өртгөнд нь ойртуулахгүйгээр энэ салбар руу хувийн хөрөнгө оруулалт оруулж ирэх, үр ашгийн тухай ярих, хөндлөнгийн хяналт засаглал сайжрах тухай ярих утгагүй.
Харин өртгөнд нь ойртуулсны дараа хувийн салбар хөрөнгө оруулалт хийгээд энэ салбар руу орвол автоматаар олон нийтийн хяналтанд очно. Эрчим хүчний реформ гэж өргөн хүрээтэй, олон асуудал ярих байх. Гэхдээ яриа маань ихдээд үйлдэл цөөдөөд байгаа учир шууд хийгээд явах бодолтой байгаа.
Эрчим хүчний салбарт юу хийсэн юм бэ гэдэг зүйлүүд яригдаж байх шиг байна.
- Эхний ээлжинд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын Монголын талын бүх бэлтгэл ажлдыг дуусгаад гараанаас нь гаргаад эхлүүлсэн. 2028 онд ашиглалтад орно.
- Зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээн дээр 50мвт-ийн цахилгаан станц ашиглалтад оруулсан. 2035 он хүртэл Дорнод бүсийн цахилгаан эрчим хүчийг хангачих байх.
- 5 толгойн цахилгаан станцын тендэрийн бэлтгэл ажлыг эхлүүлээд, тендэрийг 2023 онд зарлаад 2 компани шалгарсан. Гэвч тус 2 компани хоорондоо шүүхдэлцээд дээд шүүх дээр очсон гэх мэдээлэл авсан. Энэ асуудал нь нэг талдаа гараад ажил нь эхэлчих байх.
- Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300мвт байсныг 600 мвт болгосон. 300 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр нийслэлээс гаргуулсан.
- Төв аймгийн Баян суманд дээр 660мвт хүчин чадалтай орчин үеийн цахилгаан станцын ажил эхлүүлсэн. 2027 онд ашиглалтад орох байх.
Шууд дамжуулалт: