Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.11.05 14:46
1090
Ж.Баясгалан: Хөгжлийн банканд хураалгасан дөрөвдүгээр эмнэлэгт хавдартай өвчтөнүүдээ эмчлэх боломжтой

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Өдөр тутам 12 , жил 4400 иргэн хорт хавдраар нас барж байхад хавдрын эмнэлэг барихын оронд сумдад мэдээллийн төв барина гэж төсөв батлуулж байна.

 Монгол улсын 330 сум соёлын төвийн заалыг ашиглан мэдээлэл солилцох, хурал цуглаан хийх бүрэн боломж нөхцөл байхад мэдээллийн төвийн шаардлагагүй байхгүй. Үүний оронд чадварлаг хавдрын эмч ажилчидтай хэр нь эмнэлгийн оочир дугаар дарааллаас болж гадагшаа амьдралаа дэнчин тавин явж буй хавдартаа иргэддээ зориулж эмнэлэг барих хэрэгтэй.

Энэ удаагийн улсын төсвийн тодотгол дээр эмнэлэг барих асуудалд санхүүжилт тавигдаагүй тул ирэх 2028 он хүртэл хавдрын эмнэлэг нэмж баригдахгүй нь тодорхой боллоо.

 Үнэхээр эмнэлэг барих ямар ч төсөв байхгүй бол Хавдрын эмнэлгийн хашаанд байдаг хөгжлийн банканд хураагдсан дөрөвдүгээр эмнэлгийг ашиглалтад оруулж өвчтөн авах бүрэн боломжтой.

Шууд дамжуулалт: