Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.11.05 15:15
501
Т.Мөнхсайхан: Хүүхдийн шүдийг даатгалын сангаас бүрэн эмчилнэ

Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд: Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангийн 4000 сурагч нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдсанаас зүрхний өөрчлөлт 11 хувь, нүдний өөрчлөлт 23 хувь, шүдний өвчлөл 85 хувь гэсэн дүгнэлт гарсан.

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад зөвхөн гурван төрлийн эрхтэн системд үзлэг хийхэд ийм хэмжээний өөрчлөлтэй гарч буй нь ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл мэндэд анхаарах сануулж байна. Тиймээс цаашид бүх эрхтэн тогтолцоонд үзлэг хийх шаардлагатай байна.

Эрт илрүүлгийн тогтолцоо нь бага зардлаар их өвчлөлийг илрүүлж чаддаг. Хамгийн гол нь илрүүлсэн өвчлөлөө эмчилдэг, хяналтдаа авч чаддаг тогтолцоо байх ёстой. 

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад суурилсан эрт илрүүлгийг улс орон даяар эхлүүлж байна. Зөвхөн илрүүлээд зогсохгүй эмчлэх, цаашлаад эмчийн хяналтад байлгах нь энэ удаагийн эрт илрүүлэг онцлог юм.

Шууд дамжуулалт: