Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.11.05 16:07
760
“Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийн тэтгэмж ирэх онд 2 дахин нэмэгдэнэ

Энэ жил 11 294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртжээ. Харин төрөөс тэдний нийгмийн асуудалд мөнгөн тусламж олгож анхаардаг. Гэвч тус тэтгэмж нь бодит амьдрал дээр хэр тум дэм болж чаддаг бол гэдэг асуулт байсаар байгаа юм.

Монгол улсын хүн амыг өсгөх бодлогод үнэтэй хувь нэмэр оруулж буй (0-3) хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдэд сар бүр “Цалинтай ээж”  гэх том тодотголтой жижиг тэтгэмж олгодог. Гэвч  одонтой ээжүүдэд жилд ганцхан удаа тэтгэмж олгодог.

Үүнийгээ  төр засгийн ээжүүдийг дэмжих бодлого гэж нэрлэдэг. Энэ нь төр засгийн бодлого мөн хэдий ч нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болоод өнгөрдөг.  Тус тэтгэмж нь амьдрал бодит үр өгөөж тус дэм болохгүй хүртээмжгүй байдаг талаар ээжүүд олон нийтийн сүлжээнд хэлэлцээр л.

Ямартай ч 1 дүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200.0 мянган төгрөг олгож байсныг 400.0 мянган төгрөг, 2 дугаар зэргийн одонтой эхэд 100.0 мянган төгрөг олгож байсныг 200.0 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүлэх асуудлыг 2025 оны төсөвт тусган хэрэгжүүлэхээр болжээ.