Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын “Эрдэмтдийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг өргөтгөлөө. Зөвлөлд Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон лабораториудын эрдэмтдийг татан оролцуулж, эрдэмтдийн зөвлөлийн цар хүрээг тэлж байна.
Эрдэмтдийн зөвлөл “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд гарсан бодлого шийдвэрийг зөв чиглүүлэх, шинжлэх ухаанчаар, бодитой хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд нийт 24 эрдэмтэн судлаачдаас бүрдэж байна.
Монгол Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэл, түүний үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын 153 дугаар тоот захирамжаар шинэчлэн баталлаа.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүн
Эрдэмтдийн зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Доктор(PhD), профессор Ч.Даваабаяр
Зөвлөлийн гишүүд:
- Д.Есөн-Эрдэнэ ХАА-н ухааны Доктор (Ph.D ) ХХААХҮЯамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Зөвшилцсөнөөр/
- Б. Батхүү Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн захирал /Зөвшилцсөнөөр/
- А.Бакей Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн шинжлэх ухааны доктор (PhD), профессор, академич /Зөвшилцсөнөөр/
- А.Нарантуяа Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, доктор (PhD) /Зөвшилцсөнөөр/;
- С.Өнөрсайхан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор (PhD) /Зөвшилцсөнөөр/;
- О.Нандин-Эрдэнэ АУ-ны доктор, ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирал, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүн /Зөвшилцсөнөөр/;
- Б.Баасансүх Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал, доктор (PhD), профессор /Зөвшилцсөнөөр/;
- Ж.Туяацэцэг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Үйлдвэрлэл технологийн сургуулийн захирал, доктор (PhD), профессор /Зөвшилцсөнөөр/;
- Х.Цэвэлмаа Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, Доктор (PhD), профессор /Зөвшилцсөнөөр/;
- Н.Баярсүх Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор (PhD), профессор /Зөвшилцсөнөөр/;
- Б.Батцэцэг Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор (PhD), профессор /Зөвшилцсөнөөр/;
- Ж. Энхтуяа Мал эмнэлгийн ухааны доктор PhD, НҮБ-ын ХХААБ-ын Нэг эрүүл мэнд-Бичил биетний тэсвэржилт төслийн менежер
- М.Бямбасүрэн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (ScD), дэд профeссор /Зөвшилцсөнөөр
- Ч.Баттогтох АУ-ын доктор, дэд профессор, Био-Анагахааын хүрээлэнгийн захирал, ХСХТэнхимийн эрхлэгч /Зөвшилцсөнөөр/;
- М.Ундрам АУ-ны доктор, НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч, Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны дарга /Зөвшилцсөнөөр/;
- Ж.Мөнхцэцэг АУ-ы доктор, профессор, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Биохимийн тэнхимийн эрхлэгч /Зөвшилцсөнөөр/;
- Д.Энхмаа Химийн ухааны доктор, профессор, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Химийн тэнхмийн эрхлэгч ,Био-Анагаахын хүрээлэнгийн Биологийн химийн лабораторийн эрхлэгч /Зөвшилцсөнөөр/;
- С.Цэрэнчимэд Химийн мэргэшсэн инженер, Гаалийн төв лабораторийн дарга /зөвшилцсөнөөр/;
- Б. Очирхуяг Доктор PhD, Дэд профессор МУИС-ийн Багш
- Ц.Сонинхишиг ХААУ-ны доктор, ШУТИС БАТС-ийн багш, дэд профессор, Монголын Хоол зүйчдийн Холбооны тэргүүн /Зөвшилцсөнөөр/;
- Г.Оюун “САМО” институтийн захирал, доктор (PhD) /Зөвшилцсөнөөр/.
- Л. Эрхэмбаяр ХАА-н ухааны Доктор PhD Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн
Зөвлөлийн нарийн бичгийн дарга:
- Т.Насанжаргал ХААИС-ийн багш доктор;