Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баян-Уул” гэдэг газар автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 06:55 цагт ОБЕГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Баянгол сумаас Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Lexus HS250h” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ ачааны автомашины араас мөргөж жолооч Э /38 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 18 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.