Дэлхий дахины хөгжлийн явцад улс орнуудад хамгийн их тулгамдаж буй асуудлуудын нэг нь ундны цэвэр усны хэрэглээ юм.
Хүн амын хурдтай өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр усны хэрэглээ жил бүр эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээнд зайлшгүй анхаарал хандуулах ёстой.
Гэвч гэрт амьдардаг иргэн хоногт 8 литр, харин орон сууцанд амьдардаг иргэн 130-180 литр ус ашиглаж буй нь иргэдийн усны хэрэглээ, хүртээмж тэгш биш байгааг харуулж байна.
Дэлхийн усны хувь хэмжээ багасаагүй ч, цэвэр усны хэмжээ багасаж байгааг ойлгон хаана амьдарч буйгаас үл хамааран усны хэрэглээ, ногоон эдийн засгийн талаар хүн бүр бодож эхлэхгүй бол 2030 гэхэд цэвэр усны нөөцгүй болж магадгүй.