Соёлын салбарын төсөв, 18.3 тэрбумын ваучертай холбогдуулан урлагийнхан Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал: "Соёлын дархлааг бий болгох зорилгоор 18,3 тэрбум төгрөгийн эрхийн бичгийг олгож байгаа. Эх орондоо хайртай, түүх соёлоо мэддэг Монгол иргэнийг бэлдэх зорилгоор Соёлын эрхийн бичгийн аппликейшнийг хөгжүүлж эхэлсэн. 16-18 насны хүүхдүүд EMongolia аппликейшнаар дамжуулан өөрийгөө баталгаажуулан нэвтрэх боломжтой.
Яагаад 18,3 тэрбум төгрөг гэж төсөвлөсөн бэ гэвэл 16-18 насны хүүхдүүдийн тоог 100 мянган төгрөгт үржүүлж тооцсон. Мөн соёлын бүтээлч үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бүх уран бүтээлчдийг дэмжих бодлого юм" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: