Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.06 13:03
671
Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн автозамын ажил зогсоод 9 жил болжээ

Алтанбулаг, Замын-Үүд, Улаанбаатарын чиглэлийн 1000 км хурдны авто замын төсөл 2015-2018 онд хэрэгжиж дуусахаар төлөвлөгдсөн ч өнөөдрийг хүртэл зам тавигдаж эхлээгүй байна.

Энэхүү зам нь Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын хэлэлцээр, олон улсын гэрээгээр Монгол улсын Засгийн газраас санхүүжилт шаардагдахгүйгээр тавигдах төсөл байсан ажээ.

Энэ төслийн хүрээнд тавигдах 1000 км урт, 48м өргөн 1м зузаан төмөр бетон суурьтай 200 жилийн насжилт бүхий замын ажил есөн жил гацсан шалтгаан нь МУ-ын Засгийн газар төслийн санхүүжүүлэгч Олон улсын байгууллагаас  нэг  тэрбум америк доллар нэхсэнээс болж зогссон талаар "Чингис лэнд дэвэлофмент" группээс мэдээлэл хийлээ.