Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.06 13:18
251
Ногоон автобусны гэх хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Ногоон автобусны гэх тодотголтой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо.

Шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн ч шинээр орж байгаа өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан байна. Мөн нэг өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, дараагийн шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 04-ны 10:00 цагт товлолоо.