Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.11.06 16:45
402
Ажилчдаа төрийн мөнгөөр тансаглуулж, туршлага судлуулсан Э.Одбаяр сайдын хөрөнгө 2.3 ТЭРБУМ

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярыг найман эмэгтэйтэй Фукок руу төрийн байгууллагын туршлага судлахаар явсан хэмээн Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл шилэн дансны гүйлгээг нь шүүж мэдээлсэн байдаг. Э.Одбаярын тухайд уг асуудалд, "Би Вьетнам Улсын Фукок хот руу яваагүй. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын нэр бүхий 15 ажилтан Вьетнамын төрийн байгууллагуудтай хийсэн төрийн бүтээмжийн чиглэлээр харилцан туршлага солилцох гурав хоногийн сургалтад яваад ирсэн.

Тэднийг зугаалах гэж явсан уу, туршлага судлах гэж явсан уу гэдгийг шалгаж, тайлан авна" хэмээн мэдээлж байсан юм. Гэвч одоог хүртэл тус амралт, аялал жуулчлалын бүс нутаг руу төрийн мөнгөөр явсан хүмүүсийн хэрхсэн талаарх тайлан дүгнэлт гараагүй л байна.

Тэгвэл Э.Одбаярын сайдын хөрөнгө орлогын талаарх мэдээллийг хүргэе.

Өөрийнх нь орлого 32.950.000 бол гэр бүлийн орлого нь 195.843.830 буюу нийт 228.8 сая төгрөг.

Нийт хөрөнгийн үнэлгээ 2,3 тэрбум бөгөөд задалбал:

Орон сууц, барилга байгууламж
Нийт үнэлгээ: 1,795,000,000 ₮
Авто зогсоол - 1ш
Зуслангийн байшин - 1ш
Нийтийн орон сууц - 2ш
 
Тээврийн хэрэгсэл
Нийт үнэлгээ: 360,000,000 ₮
Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Criuser 300 - 1ш
Суудлын жижиг машин,Hyundai, Grandeur - 1ш
 
Мал, аж ахуй
Нийт үнэлгээ: 117,500,000 ₮
Үхэр - 40
Хонь - 100
Хурдан удмын адуу - 50
Ямаа - 50
 
Газар
Нийт үнэлгээ: 6,500,000 ₮
Өмчлөх - 5000м2-2
Эзэмших - 510м2-1
Эзэмших - 700м2-1
 
Үнэт эдлэл
40,000,000 ₮
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 70 сая 220 мянга, авлагын хэмжээ 49 сая төгрөг байна.
 
Хөрөнгө оруулалт
Ардчилал таймс сонин ХХК-14%, Би Өү говь майнинг ХХК-33%, Опнн коал транс ХХК-33%, Өү Ди Стар ХХК-51%, Эрдэнэс таван толгой-1072ш