2024 оны хагас жилийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн тоо улсын нийт хүн амын 3 хувийг эзэлж байгаа бол үүнээс 20 мянга 200 иргэн хугацаагүйгээр тогтоолгожээ. Харин хөдөлмөрийн чадвараа алдсан 60 мянга гаруй иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг бол 40 мянга гаруй иргэн халамжийн сангаас тэтгэвэр авч байна.
Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах иргэдийн тоо 2-3 жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан ч цаашид хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдсан иргэний эрүүл мэндийн байдлыг тогтмол хянах, эмчлэн эрүүлжүүлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэх, ажлын байртай болгох, нийгмийн бүхий л түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Б.Амирлан