Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.11.07 10:37
3652
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдаан хаалттай эхэллээ

Өнөөдөр Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан болж байна. Түүнд анхан шатны шүүхээс 4 жил 9 сарын хорих ял оноосон. Харин нууцын зэрэглэлгүй хэргүүдийг нээлттэй явуулж өгөхийг ар гэрийнхэн нь хүсэж суулт зарлаад байсан.  Гэвч ШЕЗ-өөс шүүх хуралдаааныг хаалттай явуулах шийдвэр гаргасан. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, Р.Булгамаа нараас зарим зүйлийг тодрууллаа.

Д.Эрхэмбаяр Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч: Давж заалдах шатны шүүх хурал дээр өмгөөлөгч нарын зүгээс 2 хүсэлт гаргана. Нэг хүсэлтийг нь энд дурьдах боломжгүй. 

Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд, зарим УИХ-ын гишүүд, хүний эрхийн үнэсний комиссын гишүүн гээд хэргийн оролцогч биш субьектууд шүүх хуралдаанд ажиглагчаар, эсвэл олон нийтэд нээлттэй явуулах хүсэлтүүд гаргасан. Мөн Н.Өнөрцэцэг өөрөө хүсэлтээ гаргаж өгсөн. 

Гэхдээ өмгөөлөгч нарын зүгээс шүүх бүрэлдэхүүнд дахин тусгаарлаж, нээлттэй явуулах хүсэлт гаргана. Энэ бол нэг үндэслэл болно. Энийг шүүх бүрэлдэхүүн шийднэ. Харин өмнөх гаргасан хүсэлтийг хариуцаж авсан шүүгч ганцаараа шийдвэрлэж хариу өгсөн бол одоо 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг яаж шийдвэрлэх вэ гэдгээ хэлэлцэж байгаад хэргийн оролцогчоос гарч байгаа учраас дүрмийн дагуу явах байх. 

Шүүх хуралдаан нээлттэй ил тод явах хуулийн зохицуулалттай. 2 үндэслэлээр хаалттай явна. 1-рт бага насны хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар, 2-рт төрийн нууцтай холбоотой асуудал. Гэтэл энэ ганц төрийн нууцтай холбоотой хэрэг биш. Үүнээс гадна 13.14 татвар төлөхөөс зайлсхийсэн зэрэг хэрэг байгаа. Тиймээс энэ хэргүүдийг нууцтай хэргээс тусгаарлах боломжтой. 

Төрийн нууцыг хадгалсан гэж буруутгаж байгаа бол хэн нэгэн нь тэр нууцыг гаргасан байж таараа. Тэрэнтэй холбоотой хэсгийг нь тусгаарлах логик харагдаад байна. 

Р.Булгамаа өмгөөлөгч: Иргэн Н.Өнөрцэцэгийн хувьд үндсэн хуульд заасан 16.14-т заасан өмгөөлүүлэх, хууль зүйн тусалцаа авах, эрхээ эдлэх эрхийг нь хязгаарлаж эхэрг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Ганцаараа өмөлзөж бүлтэгнэж зогсох нь бүү хэл хуульч хүмүүс ч үүнийг давж гарахад амар зүйл биш.

Энэ зөвхөн Н.Өнөрцэцэгт холбоотой хэрэг биш. Хүн, иргэн бүр өөрөө өөрийгөө өмгөөлүүлэх, эрхээ эдлэх боломж тэгш байх ёстой. 

Шууд дамжуулалт: