Б.Нарангоо
Ерөнхий редактор
Хууль эрх зүй
2024.11.08 15:03
1269
Манай улсад жилд 10-15  хүүхэд хүний наймааны хохирогч болж байна

Манай улсын хүн амын 68 хувь нийгмийн сүлжээг ашигладаг үүний дийлэнх нь хүүхдүүд байна.  Фэйсбүүк, инстаграмм, твиттерт дуулж бүжиглэдэг охид, хөвгүүдийг өндөр цалинтай ажилд авна, зөв дүр төрхтэй охидыг ажилд авна гэх мэт зар тавигдсан байдгийн та бид бүгд мэднэ.

 Энэ бүхний ард насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөг, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, хүн худалдаалах гэмт хэрэг явагдаж байгааг бид анзааралгүй өнгөрч байна. ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан газрын дарга, дэд хурандаа Д.Будза “Манай улсад жилд 10-15 хүүхэд хүний наймааны хохирогч болж байна” гэсэн юм.  

Монгол Улсын хүүхдийн хөдөлмөртэй холбоотой үндсэн конвенц 13-14 насны хүүхдийг хөнгөн ажил эрхлэхийг зөвшөөрч, хүүхдэд аюултай ажлын жагсаалтыг баталсан байна. Гэсэн ч улсын хэмжээнд 58 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдгээс 42 хувь нь аюултай ажил хийдэг болохыг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газраас мэдээлжээ. Хүүхдүүд өөрийн хүссэн зүйлээ худалдаж авахын тулд богино хугацаанд их орлого олох хүслээсээ болж хүн худалдаалах гэмт хэргийн золиос болж байна.  Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, зөвлөгөө өгч анхаарал хандуулахгүй байснаар таны хүүхэд ч энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэл ойрхон байна.