2025 оны төсвийг батлахад цөөн хоног үлдлээ. Төсөвтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат хойшлуулж болох зарим төслийг онцоллоо.
Тэрээр, “Ирэх оны төсөвт ойлгомжгүй зардал, хойшлуулж болох хэд хэдэн төсөв байна. Жишээ нь 1,9 их наядын урсгал зардал дотор бусдаар гүйцэтгүүлэх үйл ажиллагаа гээд тодорхойгүй зардал байгаа. Ц.Даваасүрэн сайдын өргөн барьсан Хөвсгөл аймагт бяслагны үйлдвэр барих санхүүжилтийг хойшлуулах боломжтой гэж үзэж байна. Эдийн засгийн эргэлтээ сайжруулах гэж байгаа нэн шаардлагатай төслүүдээ цаг алдалгүй явуулах ёстой.
Тиймээс би төсвийн зардлыг бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа.
Төсвийн эхний хэлэлцүүлэг дээр зарчмын зөрүүтэй саналууд ажлын хэсэг юм уу байнгын хороон дээр унадаг. Дэмжсэн санал нь чуулган дээрээ унах гэх мэт зөрүүтэй шийдвэрүүд гарсан” гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: