Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43621, мөрдөн байцаалтын 4326 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 72 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2024 оны 5 дугаар сард Замын-Үүд дэх авто зам шалган нэвтрүүлэх цогцолбороор Монгол улсын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох мөнгөн цөгц, гаанс, бурхан зэрэг эд зүйлсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Б.Ж-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.