Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.11.12 12:20
1302
Сэлэнгэ аймаг дахь нэр бүхий компанийн татвараас зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43621, мөрдөн байцаалтын 4326 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 72 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

- Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан П.Г нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1 тэрбум 709 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 170 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.