Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн эрүүл мэндийн салбарын асуудлын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцууллаа.
Тэрээр" Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлыг хэлэлцлээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 10-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ард иргэдэд чирэгдэл учруулж байгаа мэдээллүүд 11-11 төвд ирсэн учраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа.
Жортой, жоргүй эмийн жагсаалтад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Жортой, жоргүй эмийн мэдээллийг авдаг emiinjor.mn сайтаар мэдээллээ авах боломжтой.
Жоргүй авах эмээ авч чадахгүй байгаа тохиолдолд 119 дугаарт холбогдож мэдээлэх боломжтой. Иргэд эмийн санд очиж эмээ авахдаа нэг эмээ авчхаад нөгөө эмээ авч чадахгүй нөхцөл учирч байсан. Үүн дээр өнгөрсөн хугацаанд цахим жорыг олгох дээр ажилласан. Мөн эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг үлдсэн 1100 эмийн сангаар олгох ажлыг хийсэн.
Дуртай эмийн сан дээрээ очоод кодоо хэлээд хөнгөлөлттэй эмээ авах боломж бүрдсэн" гэв.
Шууд дамжуулалт үзэх: