Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.11.13 17:16
5017
Автомашины дугаар худалдаж авбал  приус "бэлэглэнэ"

Автомашины дугаар худалдаж авбал  приус бэлэглэнэ гэх хошигнол ч гараад амжжээ. Учир нь өнгөрсөн долоо хоногоос эхлэн импортоор орж ирсэн авто машинд Улаанбаатар хотын серийн дугаар олгохгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Тус шийдвэрийг хотын захирагч Х.Нямбаатар гаргасан. Гэвч дээрх шийдвэр хэрэгжиж эхлэх сургаар авто машины серийн дугаарын үнэ тэнгэр хаджээ.

Тодруулбал, Тус шийдвэр гарахаас өмнө улсын дугаар үнэгүй авах боломжтой байсан бол одоо хамгийн хямддаа 800 мянган төгрөгөөр авах боломжтой. Харин азын дугаар 9 сая төгрөгийн үнэтэй болжээ. Тэгэхээр 800-9 сая төгрөгтэй байж автомашины улсын дугаар худалдан авах нь. Түүнээс наана иргэд зээлээр, импортоор ямар ч машин авсан дугааргүй л бол замын хөдөлгөөнд оролцох эрхгүй юм.

Гэвч автомашины дугаар нэмэгдсэн асуудалд ямар нэгэн хяналт тавьж үнэ заах боломжгүй аж.

Тус асуудлын талаар ЗХУТ-өөс тодруулахад хувь хүн өөрийн өмчөө хэдэн төгрөгөөр зарах нь тухайн хүний мэдлийн асуудал. Тиймээс ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй гэлээ.

Тус шийдвэрийг иргэд эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэдний хувьд дугаар олгохгүй гэх шийдвэр иргэдийн эрхэнд шууд халдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Мөн автомашины дугаар олгохдоо найман шалгуур үзүүлэлтийг үндэслэн олгох юм. Харин “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх, хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх зэрэг үзүүлэлттэй байхыг шаардаж буй нь ахин иргэдийг бухимдуулж байна.

Ийнхүү Улаанбаатар хотын захирагч Х.Нямаатарын шорвогоос шорвог шийдвэр ард иргэдийн нуруун дээр шууд дарамт учрууллаа.