Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2024.11.14 10:42
2043
Нүүрсний хулгайд нэр холбогдож байсан ГЕГ-ын дарга асан Б.Асралт Ерөнхийлөгчид зөвлөнө

Нүүрсний хулгайтай нэр холбогдож байсан ГЕГ-ын дарга асан Б.Асралтыг Ерөнхийлөгчийн зөвлөх болгохоор яригдаж байна.

Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Асралтыг УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэрийн дүү гэдгээр нь олон мэднэ. Нүүрсний хэрэгтэй нэр холбогдсон тэрээр “Би хүрз нүүрстэй ч холбоогүй” гэж мэдэгдэж байв. Нэг хүрз нүүрстэй холбоогүй байж болох ч гаалиар гарч байгаа хэдэн мянган тонн хулгайн нүүрсийг мэдээгүй өнгөрсөн гэдэг нь асуудал!

Гаалийн ерөнхий газрын даргаар хамгийн удаан, тогтвортой ажиллаж байсан Б.Асралтын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

Б.Асралтын орлого гаалийн ерөнхий газрын дарга болсноосоо хойш ихээхэн хэлбэлзжээ. Тодруулбал, 2019 онд 174 сая, 2020 онд 26 сая, 2021 онд 30 сая төгрөг болж өөрчлөгдсөн байна.

Нэг тэрбум 84 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр амины орон сууц, нэг авто зогсоолтой. 135 сая төгрөгийн үнэлгээ бүхий Range Rover маркийн авто машин, 188 сая төгрөгийн үнэлгээ бүхий 23 адуу, 15 хурдан удмын адуу, 17 адуутай. 150 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй. 64 сая төгрөгийн хадгаламжтай байна.

Нүүрсний гэх хэрэгт нэр холбогдож ажлаа хүлээлгэн өгч байсан Б.Асралт Ерөнхийлөгчид юу зөвлөх бол...