Жүжигчин Б.Амарсайхан өсвөр насны хүүхдүүд зодсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулаа.
ЦЕГ: Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед найзуудын хамт манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Тодруулбал, Halloween-ий баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.